Цуврал хичээлийнхээ 3 дахь хичээлийг хүргэж байгаадаа таатай байна. Өнөөдрийн хичээлээр SINGULAR NOUN болон PLURAL NOUN-ны тухай заах болно. Англи хэл сурхад хамгийн гол нь таны хичээл зүтгэл байх болно. Танд Амжилт Хүсэе
Мэдэхгүй үг гарвал толь бичиг ашиглана уу. Толь бичиг татах бол ЭНД ДАРНА УУ
- SINGULAR NOUN - Нэг ширхэг зүйлийг хэлнэ гэж ойлгож болно. Мөн SINGULAR NOUN-ны урд өмнөх хичээл дээр үзсэн A, AN -ыг залгана. Өмнөх хичээлийн үзэх бол ЭНД ДАРНА УУ. Жишээ нь A Ring энэ нь нэг ширхэг бөгж гэсэн санааг гаргаж байгаа учир SINGULAR NOUN болж байна.
- PLURAL NOUN - Олон зүйлийг хэлнэ гэж ойлгож болно. PLURAL NOUN-ны урд А, An залгахгүй харин ард нь заава +ES эсвэл +S-ыг залгана. Жишээ нь TWO RINGS Уг жишээнд олон тоог илтгэх 2 шинж байна.Эхнийх нь TWO хоёр болон түүнээс дээш тоог олон тоо гэнэ. Дараагийнх нь RING + S юм. S-ыг залгаснаар тухайн нэр үг маань олон тоо болохыг баталж байна.
Тэгвэл ямар тохиолдолд S-ыг залгах, мөн ES-ыг залгадгыг мэдэх хэрэгтэй болж байна.
Ихэнх нэр үгэнд та +S-ыг залгахад л хангалттай. Гэвч хэд хэдэн тохиолдолд +ES залгах хэрэгтэй болдог. Үүнд :
- Нэр үг CH-ээр төгссөн үед +ES залгана. Жишээ нь CHURCH. Энэ үг маань СН-ээр төгссөн байгаа учир олон тоо болгохын тулд +ES залгаж CHURCHES болж байна.
- Мөн SH-ээр төгссөн тохиолдолд +ES залгана. Жишээ нь BRUSH+ES = BRUSHES
- Мөн X-ээр төгссөн үгийн араас +ES залгана. Жишээ нь FOX+ES = FOXES
- Үүнтэй адил SS-ээр төгссөн үгийн араас +ES залгана. Жишээ нь DRESS+ES = DRESSES
Ихэнх үгэнд +S-ыг залгадаг хэдий ч +ES-ыг залгадаг хэд хэдэн онцгой үгнүүд бий. Эдгээр нь
A POTATO+ES= POTATOES
A TOMATO+ES=TOMATOES
A VOLCANO+ES= VOLCANOES
Эдгээр үгнүүднүүдийг цээжлэхээс өөр аргагүй юм. Өнөөдрийн хичээлээр маш олон шинэ үг үзсэн. Тиймээс та бүхэн толь бичиг ашиглан шинэ үгүүдээ цээжлэн өөрийн болгоосой гэж хүсэж байна. Видео хичээлийн төгсгөлд мэдлэгээ бататгах дасгал хийгдэж байгаа. Яаг үүнтэй адил өөр үгнүүд ашиглан өөрийгөө шалгаж үзээрэй. Танд амжилт хүсэе