Өнөөдрөөс эхлээд манай блогоор дамжуулан англи хэлний хичээлийг анхан шатнаас нь сурах боломжтой боллоо. Хичээл маань англи хэл дээр явагдах хэдий ч Монгол тайлбарыг оруулсан байгаа.
Англи хэлээр англи хэл заалгаж сурна гэхээр хэцүү санагдаж магадгүй юм. Гэвч англи хэлээр заалгах нь таны сонсголыг сайжруулж сурхад маш том түлхэц үзүүлдэг. Хамгийн чухал нь таны ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ юм шүү. Ингээд таньд амжилт хүсэе.
Мэдэхгүй үг гарвал толь бичиг ашиглана уу. Толь бичиг татах бол энд дарна уу
- 5 нь Vowels
- 21 нь Consonant
Эдгээр 21 гийгүүлэгч дотроос Y нь зарим тохиолдолд эгшиг, зарим тохиолдолд гийгүүлэгч болдог бөгөөд SPECIAL VOWEL гэж нэрлэдэг.
- Y нь ААЯ, ИЙ гэсэн авиагаар дуудагдаж байвал Vowels болно. Мөн ихэнх тохиолдолд үгийн дунд орж байвал Vowel болдог. Жишээ нь : Why, Bicycle, Pretty
- Y нь үгийн эхэнд орон ЁА гэсэн авиаг гаргаж байвал Consonant болно. Жишээ нь : You, Yes
Видеог үзсэнээр илүү сайн ойлгох болно. Та бүхэнд амжилт хүсэе