Thursday, February 4, 2016

Англи хэлний видео хичээл №2 Монгол тайлбартай English video lesson №2

Англи хэлний цуврал хичээлийнхээ 2 дугаар хичээлийг хүргэж байгаадаа таатай байна. Өмнөх хичээл маань CONSONANT болон VOWEL гэсэн сэдэвтэй байсан. Харин энэ удаагын хичээлээр A болон AN- ийг хэрхэн хэрэглэдэг мөн нэр үг гэж юу болох талаар заах болно. Хичээл маш ойлгомжтой бас таныг залхаахааргүй богино хугацаанд явагдах болно.
Танд амжилт хүсэе

Мэдэхгүй үг гарвал толь бичиг ашиглана уу. Толь бичиг татах бол ЭНД ДАРНА УУ
Өмнөх хичээл дээр үзсэн CONSONANT болон VOWEL энэ удаагийн хичээл дээр ашиглагдана.Өмнөх хичээлийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ
Хичээлийн эхэнд нэр үгийн талаар үзэх болно.
  • Person
  • Place
  • Animal
  • Thing зэргийг заасан үгсийг нийтэд нь Noun буюу нэр үг гэдэг.
Нэр үг VOWEL-аар эхэлсэн байвал An -ыг урд нь бичдэг
Жишээ нь : Apple гэх үг нь эгшигээр эхэлсэн учир An-ыг урд нь залгаж An Apple гэж бичигдэнэ. Анхаарах зүйл нь уншихдаа салгаж уншихгүй нэг үг мэт уншина AnApple гэж уншина гэсэн үг.
Нэр үг CONSONANT-аар эхэлсэн байвал A-ыг урд нь залгана.
Жишээ нь : Cat гэх үг гийгүүлэгчээр эхэлсэн учир A-ыг урд нь залгаж A Cat болж байна. Анхаарах зүйл нь уншихдаа салгаж уншихгүй нэг үг мэт уншина ACat гэж уншина гэсэн үг.
Хичээлийн явцад дагаж хэлж, хичээл үзэж дууссаны дараа өөр үгнүүд ашиглан өөрийгөө шалгаж үзээсээ гэж хүсэж байна. Хамгийн чухал нь таны ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ юм шүү. 
Танд амжилт хүсэе